Блүмберг: Хятадад ковидын улмаас нас баралт эрс нэмэгдэж, чандарлах газрууд ачааллаа дийлэхгүй


Хятадад коронавирусийн халдвар огцом нэмэгдсэний улмаас тус улс даяар шарил чандарлах газрууд дүүрсэн гэнэ. Энэ талаар Хятадын оршуулах ёслол гүйцэтгэдэг байгууллагуудын төлөөлөгчид болон шинжээчдээс авсан мэдээлэлтэйгээр Блүмберг агентлаг мэдээлжээ. 
 
Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн халдвар эрс нэмэгдсэн үед БНХАУ 12 дугаар сараас хойш ковидын тохиолдлын талаарх хоногийн мэдээлэл хүргэхээ больсон бөгөөд энэ улсад өдөрт л нас баралт 9000-25 000-д хүрч байж болзошгүй аж.
 
Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн цогцосыг өдөр бүр чандарлаж байгаа, одоо шарил чандарлуулах  захиалгыг  хамгийн ойрын хугацаанд гэхэд л нэгдүгээр сарын дундуур авах боломжтой гэж Бээжин, Шанхай хотын чандарлах газрын ажилтнууд Блүмберг агентлагт ярьжээ. Лунхуагийн шарил чандарлах газрын нэг ажилтны ярьснаар, энд өдөрт 500 шарил ирж байгаа гэнэ. 
 
Нөхцөл байдал ийн нэн хүндэрсэн тул шарил чандарлах далд бизнес Хятадад хөгжиж байгаа аж. Өмнө нь шарил чандарлах ханш хэдхэн мянган байсан бол нэгдүгээр сар гарснаас хойш гурван өдрийн дотор чандарлах бол 68 мянган юань (shuud.mn: монгол мөнгөөр 25,7 сая төгрөг), нэг өдрийн дотор чандарлах бол 88 мянган юань  (shuud.mn: монгол мөнгөөр 33,3 сая төгрөг) гэсэн саналыг чандарлах газрууд тавих болжээ.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546165
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан