Х.Болорчулуун сайд, Ц.Даваасүрэн гишүүн хоёрын хууль бус тендерүүд ил боллоо


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар сүүлийн 10 гаруй жил улс төрд хоршиж буй хамтрагч.
Төрийн эрх мэдлийг ашиглан, бие биенээ дэмжиж хууль бус ажил олон хийсэн хүмүүс. Ингэхийн тулд хэлхээтэй юм шиг нөхөрлөдөг. Зөвхөн эрх ашиг тэр хоёрыг нэгтгэдэг гэсэн үг.
Тэр хоёрын бизнес, эрх ашгаар ч нэгдэж байсныг илтгэх баримтыг бид онцолж байна. Ерөөс тэдний нөхөрлөл нь эрх ашигт эсвэл эрх ашиг нь нөхөрлөлийн ЦЭГТ нэгтгэдэг үү гэдэг нь анхаарал татдаг.
БАРИМТ НЭГ: Х.Болорчулууны хамаарал бүхий “Дорнод газар” ХХК нь Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар ажилласан 2017-2020 онд 1.589.407.310 /нэг тэрбум 560 орчим сая төгрөг/-ийн таван удаагийн тендерт ялж Эрчим хүчний салбарт ажил гүйцэтгэсэн байна.
Тодруулбал,
  • "Жаргалтхаан дэд станцын 10 кв-ын иж бүрэн тоноглол бүхий хаалттай хуваарилах байгууламж" 352 сая төгрөг. Баримтыг ЭНД ДАРЖ харах.
  • УБЦТС "Универсал трактор" 280 сая төгрөг. Баримтыг ЭНД ДАРЖ харах.
  • УБЦТС "Кабель" 97 сая 759 мянга, 310 төгрөг. Баримтыг ЭНД ДАРЖ харах.
  • УБЦТС "Тэжээлийн блок" 439 сая 648 000 мянган төгрөг. Баримтыг ЭНД ДАРЖ харах.
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээд "25 тонны даацтай авто кран нийлүүлэх" 420 сая төгрөг. Баримтыг ЭНД ДАРЖ харах.
зэрэг тендерт ялж байжээ.
-АГААРЫН ШУГАМ БОЛОН ДЭД СТАНЦЫН ЗАСВАРААР ГУРВАН ТЭРБУМЫГ АВСАН ТҮҮХ -
БАРИМТ ХОЁР:Дорнод аймгийн Чойбалсан хот дахь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн /ДБЭХС ТӨХК/ 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар эзэмшдэг байна. Гэтэл 2018 онд буюу мөн л Ц.Даваасүрэнг Эрчим хүч /ЭХ/-ний сайдаар ажиллаж байх үед ДБЭХС ТӨХК нь тендер зарлалгүйгээр "Дорнод газар” ХХК-тай шууд гэрээ байгуулж Хэрлэн сумаас Булган сум хүртэлх 35 кв-ын 40 км урттай агаарын шугам болон дэд станцын засвар шинэчлэлийг 3.0 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн байна.
 
Хамгийн ноцтой нь тухайн үед дээрх агаарын шугамыг шинэчлэхээс илүүтэй ДБЭХС ТӨХК-ийн зуухны засвар, шинэчлэлийн ажлыг хийх зайлшгүй шаардлага тулгараад байсан гэдэг. Гэтэл зуухны засвар шинэчлэлийг хийх туршлагатай, мэргэжлийн компанигүй гэх шалтгаанаар тус ажлыг хойшлуулж, агаарын шугамыг солих ажлыг зохиомлоор бий болгон үнэлгээг өндрөөр тогтоож “Дорнод газар” ХХК-иар гүйцэтгүүлсэн гэж буй. Улмаар тус ажлыг ДБЭХС ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнуудаар хийлгэсэн бөгөөд цалинг нь ДБЭХС ТӨХК-иас олгуулсан гэх мэдээлэл байгаа юм. Нөгөөтэй “Дорнод газар” ХХК нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулах чиглэлгүй бөгөөд Улсын бүртгэлийн мэдээлэлд гадаад хэлний орчуулга, сургалт, газар тариалан эрхлэх зориулалтай хэмээн бүртгүүлжээ. Одоо “Дорнод газар” ХХК-ийн захирлаар Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнэ ажиллаж байна. ДБЭХС ТӨХК-нь анх удаа 2017-2018 онд гурван тэрбумын ашигтай ажилласан нь ийнхүү тус ажилд зарцуулагджээ.
 
-1.2 ТЭРБУМЫН АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН ЧИГЛЭЛИЙН БУС "САРУУЛ ӨРГӨӨ КОНСТРАКШН" ХХК НЬ МӨН Л Х.БОЛОРЧУЛУУН, Ц.ДАВААСҮРЭН НАРТАЙ ХОЛБООТОЙ ГЭВ-
БАРИМТ ГУРАВ: 2020 оны дөрөвдүгээр сард ДБЭХС ТӨХК нь “Саруул өргөө констракшн” ХХК-тай 1.2 тэрбумын гэрээг байгуулж “КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажилд бараа материал нийлүүлэх, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх”-үүлэхээр болжээ. Гэтэл “Саруул өргөө констракшн” ХХК нь мөн Х.Болорчулуун сайдтай холбогддог байх байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
Түүнээс гадна талуудын байгуулсан гэрээний 5.3-т бараа материал бүрэн хүлээн авсны дараа төлбөрийн 70 хувь буюу 840 сая төгрөгийг шилжүүлэх, 25 хувийг ажил бүрэн дуусч, ашиглалтад хүлээлгэн өгсний дараа шилжүүлэх, чанарын барьцааны 5 хувийг ажил хүлээж авах комиссын дүгнэлтийг үндэслэн ажлыг хүлээн авсны дараа төлөхөөр заасан байдаг. Гэтэл ямар ч бараа нийлүүлээгүй, ажил гүйцэтгээгүй атал 2020 оны долдугаар сард 750 сая төгрөгийг ДБЭХС ТӨХК-иас “Саруул өргөө констракшн” ХХК-д шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. “Саруул өргөө констракшн” ХХК нь мөн л цахилгаан эрчим хүчний чиглэлийн компани биш бөгөөд КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажлыг ДБЭХС ТӨХК-ийн ажилтнуудаар хийлгэж гүйцэтгүүлсэн. Цалинг ДБЭХС ТӨХК гаргасан бөгөөд тус ажлын үеэр ажилтан Ц.Н үйлдвэрийн осолд орсон талаар нутгийнхан ярьж байна
БАРИМТ ГУРАВ:ДБЭХС ТӨХК нь хэрхэн, яаж Х.Болорчулуутай холбогддог схемийг харвал Гүйцэтгэх захирлаар нь Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорбаатарын хүүгийн хадам аав Г.Отгонбаатар ажилладаг. Харин Ерөнхий инженер Ө.Жаргалсайхан нь мөн Х.Болорчулуун гишүүний төрсөн дүү Х.Болоржаргалын эхнэр Ө.Сүнжидмаагийн төрсөн дүү аж. Мөн Хангамжийн хэлтэст Х.Болорбаатарын хүү Б.Алтанхуяг нь инженерийн орон тоонд цалин авдаг ч ажлаа хийдэггүй гэх шүүмжлэлийг тус компанийн ажилчид хэлж байгаа юм.
-ХӨГЖЛИЙН БАНКНЫ 70.2 САЯ ЮАНИЙН ЗЭЭЛЭЭР ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЖЛЫН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Х.БОЛОРЧУЛУУН, Ц.ДАВААСҮРЭН НАРЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮУ-
БАРИМТ ДӨРӨВ:Одоо ДБЭХС ТӨХК-ийн 50 мвт өргөтгөх ажлыг 79.5 сая долларын зээлээр гүйцэтгэхээр ажиллаж байна. Хөгжлийн банкнаас тус төслийн ажилд нийт 70.2 сая юанийн зээлийг олгосон. Тендерт БНХАУ-ын компани шалгарсан бөгөөд туслан гүйцэтгэгч компаниуд нь мөн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нартай холбоотой байж болзошгүй аж. Тухайлбал, өргөтгөлийн талбайн инженерээр ажиллаж буй Рэнцэндорж гэгч нь “Дорнод гурил” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: Isee.mn
  • 1
  • 2
  • 3
  • 4
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан