МҮХАҮТ-аас Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшилд томоохон үүрэг гүйцэтгэж, өөрсдийн хувь нэмрээ оруулж, бизнесийн

МҮХАҮТ-аас Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшилд томоохон үүрэг гүйцэтгэж, өөрсдийн хувь нэмрээ оруулж, бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж байгаа аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийг "Энтрепрeнер”-ээр өргөмжлөн шалгаруулдаг уламжлалтай.
"Энтрепренер” шалгаруулалтаар "Гран при”,  "Оны онцлох 10 аж ахуйн нэгж”, тодорхой салбарын "Энтрепренер”,  "Грийнпренер” номинациар тэргүүлсэн шилдэг ААН-үүдийг тодруулдаг. Тэгвэл энэ жил "Entrepreneur-2022” шалгаруулалтын "Оны онцлох аж ахуйн нэгж” "Оны онцлох хөрөнгө оруулагч”-аар Нью прогресс группийн "Вестерн холд” ХХК-ийн "Ховд эко цемент” төсөл шалгаран "Entrepreneur-2022” шагнал хүртлээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас улбаалан аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид хүндхэн шалгуурыг даван туулж байна. Цар тахлын улмаас ихэнх үйл ажиллагаанууд зогсонги байдалтай байсан хэдий ч "Ховд Эко Цемент” төслийн ажил тасралтгүй үргэлжилж, өнөөдөр бид бүхэн хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээд байна.
Үйлдвэр ашиглалтанд орсноор баруун бүсийн хувьд томоохон асуудал болоод байсан цементийн хэрэглээг бүрэн хангахаас 350 орчим байнгын ажлын байраар хангагдаж, шууд бусаар малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тээвэрчид гээд 3000 орчим иргэний орлогыг нэмэгдүүлж байгаа нэн чухал төсөл юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан