Гаднын иргэний зурсан “Хүйтэн шүүдэр”

Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 17 дахь улирал болох хүйтэн шүүдэр энэ жил 10 дугаар сарын 08-ны өдөр тохиолоо. Энэ бол “хүйтэн”-ийг дагуулсан анхны улирал болно. Энэ үеэр нүүдлийн шувууд өмнөд зүгт нүүдэллэн, навчис салхины аяар хийсэж, удвал цэцэг л орь ганцаар дэлгэрэн хоцордог. “Хүйтэн шүүдэр”-ийг даган цаг агаар эрс хүйтэрдэг учраас загас жараахайнууд илүү дулаахан, нарны тусгал сайтай гүехэн усанд цуглардаг нь энэ үеэр “сүүлчийн загасны ан” хийхэд тохиромжтой байдаг. Миний зураг дахь хятад охин гартаа удвал цэцгийн цай барьж, гадаад хөвгүүн завь сэлүүрдэж, загас агнаж байна. Өндөр дээрээс намрын үзэмжийг сонирхоход өнгө алаглан модод найгаж, үнэхээр байгалийн сайхныг гайхуулна. 

 

Найруулагч: S.U
Эх сурвалж: CRI
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан