“Алтантүлхүүр” хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг 3 дахь жилдээ дэмжин ажиллана

“Алтантүлхүүр” хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийг 3 дахь жилдээ дэмжин ажиллана

 

Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сан 3 дахь жилдээ “Зүрх мартахгүй” төсөлтэй хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Алтантүлхүүр” хүүхдийн санг төлөөлөн Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал, төслийн санаачлан хэрэгжүүлэгч  “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан нар гарын үсэг зурсан юм. Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо оношлон, мэс засал хийж, амь насыг нь аврах зорилготой уг төслийг Голомт банк эхэлсэн цагаас нь дэмжиж, санхүүгийн болон шаардлагатай бусад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй билээ.

Энэ үеэр “Зүрх мартахгүй” төслийн санаачлагч, “Улаанбаатар сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан “Бид 2020 онд энэ төслийг эхлүүлэх үед  ковид гарчихсан, улс орны эдийн засаг хүнд байсан учраас амжилттай хэрэгжүүлж, олон хүүхдэд тусалж чадах болов уу гэсэн эргэлзээтэй, итгэлгүй байсан. Тэр үед Голомт банк бидэнд гол дэмжлэг, тусламж үзүүлсэн. “Зүрх мартахгүй” төслийн үр дүнд одоогоор 18 мянган хүүхдийг  үзлэг, оношилгоонд хамруулж, 600 гаруй хүүхдэд амжилттай мэс засал хийгээд байна.

зураг
 

Хүүхдүүдэд амьдрал бэлэглэх төслийг дэмжиж буй Голомт банкны хамт олон, ялангуяа “Алтантүлхүүр” сангийн хадгаламж эзэмшигч хүүхдүүд, тэдний эцэг эхэд  талархаж явдаг” гэсэн юм. Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал “Олон айл өрхийг өвчин зовлонгоос салгаж, нийгэмд гэрэл гэгээ авчирч байгаа энэ төслийг Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн сангийн бяцхан хадгаламж эзэмшигч нар дэмжиж, бусад бяцхан зүрхнүүдээ аварч байгаа юм шүү” хэмээн онцолсон.

Төслийн хүрээнд 2027 он хүртэл нийт 1000 хүүхдэд зүрхний гажиг засах мэс засал хийж, амьдрал бэлэглэхээр төлөвлөсний 60  хувь нь ийнхүү биелжээ. Мөн төслийн багийнхан Монгол Улсаас гадна Киргизстан болон Тува хүүхдүүдэд үзлэг, мэс засал хийж эхлээд байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан