Үндэсний номын баяр орон даяар нэгэн зэрэг эхэллээ

Үндэсний номын баяр орон даяар нэгэн зэрэг эхэллээ

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, "Номын соёлт ертөнц" ТББ-аас 32 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх номын баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэж буй юм. МУИС-ийн Социологийн тэнхимээс гаргасан судалгаагаар номын баярт гурван өдөртөө нийт 180 мянган хүн хүрэлцэн ирж оролцож байгаагийн 74.5 хувь нь 15-35 насныхан юм. Үүнээс 49.6 нь ЕБС-ийн сурагчид байдаг. Номд дуртай хүүхдийн оролцоо сүүлийн 10 баярт хүч нэмсэнээр баярт ирдэг оролцогсод, ном бичигчид улам залуужсан гэдгийг “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд тодотгов.

 

Энэ удаагийн номын баярт 300 гаруй асарт хувь хүн, байгууллага оролцон ном бүтээлээ танилцуулж байна.

Номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтай авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. 

Намрын 32 дахь номын баярт “Улаанбаатар зоо” амьтны хүрээлэн, “Интерном” номын дэлгүүр, Фэст академи, ТВ-9 телевиз, ЖиПиЭнЭм ХХК, Стартап терминал ХХК, Монголын уран уншигчдын холбоо, “Мөрөөдөх эрхтэй бүсгүй” ТББ-ын хамт олон дэмжигчээр оролцож байгаа юм.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан