УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.10/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Энэ ул гэдэг үг Д.Сарангэрэлтэй хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэн. Тэрийг мартаж ерөөсөө болохгүй. Энэ айлууд руугаа оч оо. Очоод үзэх хэрэгтэй. Дэнгийн эрвээхэй шиг дээгүүр нисээд байж огт болохгүй. Ул гэдэг үг хэрэглэдэггүй гээд дэд сайд нь яриад сууж байгаа юм. Гэтэл 2008 оноос хойш ул гэдэг үгийг хэрэглэж байгаа. Судалгаанд ашиглаж байна гэдгээ хэлсэн. Энэ үгийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Түүнээс хэлсэн хүмүүсийг нь буруутгаж болохгүй. Баярлах ёстой, харин ч үнэнийг хэллээ" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг "улны айл" хэмээн ярьж, түүнээсээ болж улс төрийн хариуцлага хүлээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн билээ.