Их Британийн шинэ Ерөнхий сайдын эхний сар

Их Британийн шинэ Ерөнхий сайдын эхний сар

 

2022 онд Их Британи эдийн засаг, улс төрийн хямралд өртөж буй дэлхийн олон орны нэг болсон. Удаан үргэлжилсэн намын дотоод сонгуулийн дараа Гадаад хэргийн сайд асан Лиз Трасс энэ албан тушаалд очсон бөгөөд тэрээр Хатан хаан II Элизабетийг нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө албан ёсны томилгоо авч чаджээ. Шинэ албан тушаалд ажиллаж эхэлснээс хойш хэдэн долоо хоногийн дараа Л.Трасс аль хэдийн огцрох аюулд орсон бөгөөд үүний шалтгаан нь хүмүүсийн болон бизнесийн хувьд татварыг эрс бууруулахаар тусгасан шинэчлэл байсан юм.

Их Британийн эдийн засаг коронавирусын тахал эхлэхээс өмнө асуудалтай тулгарсан. 2019 онд ДНБ-ий өсөлт таамаглаж байсан хэмжээнд хүрээгүй, харин инфляци эсрэгээрээ эрх баригчдын тогтоосон удирдамжаас давсан байна. Мэргэжилтнүүд Лондонгийн хувьд Brexit-ийн үр дагаврыг даван туулах ёстой ноцтой сорилтуудын талаар ярьсан.

Коронавирусын үеэр нөхцөл байдал таамаглаж байсанчлан дордов. Үйлчилгээний газрууд их хэмжээгээр хаагдаж, зорчигч тээврийн эрэлт буурч, албадан ажилгүйдэл нэмэгдсэн нь ДНБ 2020 онд 9.7 хувиар буурахад хүргэсэн. Лондон гамшигт өртсөн салбаруудад төсвөөс мөнгө гаргахаар шийджээ. Мөн ажлын байрыг тодорхой түвшинд хадгалсан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх, татаас, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээнүүдийг авав. Үүний зэрэгцээ Английн Төв банк үндсэн хүүгээ жилийн 0.1 хувь болгон бууруулж, мөн 450 тэрбум фунт стерлингээр (тухайн үеийн ханшаар 610 тэрбум доллар) засгийн газрын бондыг худалдан авч, шинээр гаргасан 352 тэрбумыг тус улсад дунд, том бизнес эрхлэгчидэд хувиарлан, төрийн шууд санхүүжилтийн тусгай шугам нээсэн.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан