Жилд 80 мянган нохой, муур устгахад 1.8 тэрбум төгрөг зарцуулж байна

Жилд 80 мянган нохой, муур устгахад 1.8 тэрбум төгрөг зарцуулж байна

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын гишүүд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн барив. Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны тухай бие даасан хуультай байна. Гэтэл манай улс гэрийн тэжээвэр амьтан болон хүн хоорондын харилцааг огт зохицуулж байгаагүй гэв. Албан бус судалгаагаар нийт өрхийн 25 хувь нь буюу гэр хороололд амьдардаг өрхийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай. Үүнээс гадна 2021 онд улсын хэмжээнд 320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна гэдэг судалгаа гарчээ.

“Үржил хязгаарлах мэс ажилбар хийлгээгүй амьтдын тоо толгой хэрхэн өсдөг талаарх судалгаанд нэг нохой жилд дунджаар 16 гөлөг гаргалаа гэхэд гурван жилийн дараа 512 болтлоо өсдөг. Муур жилд дунджаар 24 зулзага гаргадаг бол тооцвол гурван жилийн 11800 болтлоо өсдөг тухай дурдсан байдаг. Гэтэл манай улс эзэнгүй амьтны эсрэг зөвхөн буудаж устгах арга хэрэглэдэг. Энэ ажилд нийслэлд жилд 1.2-1.8 тэрбум төгрөг зарцуулдаг. Ийм хэмжээний хөрөнгөөр жилд 100 мянга гаруй нохой, муур устгахаар төлөвлөдөг ч бодит байдал дээр 80-90 мянгыг устгадаг байна. Харин цаана нь үлдсэн нь дээр дурдсанчлан өсөж үржиж байдаг. Тиймээс буудаж устгах арга замыг шийдэх шаардлагатай болсон” гэж Азтай савар ТББ-ын залуус хэллээ.

Хуульд:

-Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар нийтийн эрүүл мэндийг хамгаална.

-Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалахыг хуулиар зохицуулж өгнө.

-Түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах болон эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан