Төв аймаг, Монгол банктай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Тус ажлыг Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар Орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих зорилтын хүрээнд өнөөдөр зохион байгуулсан юм.
Санамж бичгийн хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэх юм. Ингэснээр Зуунмод хотын шинэ суурьшлын бүсэд барьж байгаа 1000 айл, 2 дугаар ээлжийн 2000, 3 дугаар ээлжийн 1500 айлын орон сууц, болон сумдад барьж байгаа Төрийн албан хаагчдын орон сууцыг иргэд бага хүүтэй ипотекийн зээлээр худалдан авах боломжтой болж байна.