Цагдаагийн байгууллагад “Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Маршил таун хотхон дотор барилгын өргүүр унаж, хоёр хүн унасан, нэг нь нас барсан гэх” дуудлага өнөөдөр 16:00 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.
Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын 6 давхарт гадна шилэн пасадын ажил гүйцэтгэж байсан ажилчин, эрэгтэй 37 настай Б, 35 настай эрэгтэй Э нар унаж, иргэн Б газар дээрээ амиа алдаж, иргэн Э-г яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгджээ. Тус хэргийг ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна.