Украин руу хоногийн дотор 22 мянган дүрвэгч буцаж очжээ

Украин руу хоногийн дотор 22 мянган дүрвэгч буцаж очжээ

 

Өнгөрсөн бямба гарагт Украин руу 22 мянган дүрвэгч буцаж очжээ. Энэ нь Украин руу эргэн очсон иргэдийн тоо тус улсыг орхин гарсан хүмүүсийн тооноос анх удаа давсан үзүүлэлт болсон байна. Польшийн Хил хамгаалах газраас мэдээлснээр бямба гарагт Украинаас 19.2 мянган хүн гарсан бол орсон нь 22 мянга байсан аж.

Гэхдээ тэдгээр иргэдийн ихэнх нь хэд хоног хамаатан садантайгаа уулзах гэж очсон бөгөөд хилээс аль болох холдохгүйг хичээж байгаа гэнэ. Мөн эрх баригчид хэдийгээр Украинд урьдын адил аюултай болохыг анхааруулж байгаа ч зарим иргэд бүрмөсөн гэртээ үлдэхээр шийджээ. 

НҮБ-ын мэдээлснээр 43 сая хүн амтай Украин улсаас хоёрдугаар сарын 24-ний халдлагаас хойш 4,8 сая иргэн тус улсыг орхин гарч, 650 мянган гаруй хүн Украин руу буцжээ. 7 сая гаруй хүн тус улсын хил дагуу амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон байна.

Эх сурвалж: ВВС

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан