Маргаашаас “Зүүн салаа – Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС” гэсэн шинэ чиглэлд нийтийн тээвэр явж эхэлнэ



Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ч:48А чиглэлийг шинээр нэмлээ. Тус чиглэл нь 2022 онд ашиглалтад орсон шинэ авто замын трассын дагуу буюу "Зүүн салаа – Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС” гэсэн чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.
Иргэд, олон нийт гуравдугаар сарын 3-ны өдрөөс буюу маргаашаас эхлэн нийтийн тээврийн Ч:48А чиглэлийн автобусаар үйлчлүүлэх боломжтой гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.
05-5 Маргаашаас
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан