Вирус судлаачид Япон, Энэтхэгт COVID-19 огцом буурсныг сонирхож эхэллээ


Ердөө л гуравхан сарын өмнө Японд коронавирусийн халдварын тохиолдолд хоногт 26 мянга бүртгэгдэж байсан бол өдгөө 200 гаруйгаас хэтрэхээ байжээ. Түүнээс гадна COVID-19-ийн нас баралт гарахаа больсон байна.
Яг ийм нөхцөл байдал Энэтхэгт ч үүсээд байна. Арванхоёрдугаар сарын 4-нд энд 8603-хан тохиолдол шинээр илэрсэн бөгөөд нэг ч хүн халдварын улмаас нас бараагүй аж.
Дэлхийн зарим бүсэд вирус судлаач эмч нар өвчтөнүүдээ шимэгчийн эсрэг хямдхан бэлдмэл болох “Ивермектин”-ээр эмчлэхийг зөвшөөрсөн байна. Үүнээс гадна “дельта” омгийн хугацаа нь дуусаж байгаа нь нөхцөл байдалд эергээр нөлөөлж байна гэж үзжээ.
Дэлхий даяар коронавирусийн цар тахал 2026 он хүртэл үргэлжилнэ гэсэн таамаглалыг Британийн Scientific Advisory Group for Emergencies (SAGE)-ийн эрдэмтэд тэмдэглээд буй. Энэ хугацаанд хүн ам вакцин хийлгэж, хяналттай байх шаардлагатай байна. Хэрвээ эдгээр арга хэмжээ нь үр дүн муутай байвал цар тахлын хугацаа улам сунана гэж анхааруулжээ.
Эх сурвалж: NEWS.RU
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан