Чингис хаан музейг цахимжуулах хэрэгтэй юу



Наадмаар ашиглалтад орох сурагтай байсан “Чингис хаан” музей одоо ч олон нийтэд нээгээгүй хүлээгдэж буй. Хотын төвд 9 давхар байшин, 20 мянган метр квадрат талбай гэдэг бага тоо биш боловч Эзэн Чингис хаанаар овоглосон эл музей Монголчууд бидний хоёр мянган жилийн түүхийг өгүүлэх 6000 гаруй үзмэрийг дэлгэнэ гэж зорьж байна.
Ковид эхэлсэн 2020 онд улсын төсвөөс 48,7 тэрбум төгрөгийн санхүүжилт, удаах 2021 онд 14,8 тэрбумыг нэмж төсөвлүүлсэн “Чингис хаан” музей одоо ч үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Дөнгөж саяхан музейн оффисыг тохижуулах 580 сая төгрөгийн тендер зарлагдсаныг ч нэгэн сэтгүүлч дэлгэн бичжээ.
Эдийн засаг хүндрэлтэй, аж ахуй нэгжүүд орлого багатай, ард нийт мөнгөгүй байгаа энэ цагт музей барьж буй 60 тэрбум бүү хэл, оффисыг нь тохижуулах 500 сая төгрөг ч их мөнгө…

Харин энэхүү нүсэр байгууламжаас хэдхэн алхмын зайд мөн л Монголчуудын эртний түүхийг “контент” болгосон шинэ танхим Монголын Үндэсний музейд нээгджээ. Хоргоны ард л байдгаас хүрч болдоггүй өнөө хэдэн үзмэрийг Ar, Vr, 3d хэрэглэж орчин үеийн контент болгож, Хархорин хотыг шил зүүгээд аялж болох виртуал газар болгоод хийжээ. Орчин үетэй хөл зэрэгцсэн басхүү шинэлэг энэ бүтээн байгуулалтын үнэ ердөө л 100 сая гэх.
65 тэрбумын Чингис хаан музей хэзээ үүд хаалгаа нээж, үр ашиг нь хэдэн онд гарах вэ?
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан