Жо Байден рейтингийн уналтаараа АНУ-ын Ерөнхийлөгчдийг тэргүүлэв

Америкийн Олон нийтийн санал бодлын "Gallup” хүрээлэн Ерөнхийлөгч Жо Байдены рейтинг буурсан тухай  мэдээллийг танилцуулжээ. Тус хүрээлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены рейтингийг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогсон Ерөнхийлөгчдийн эхний есөн сарын рейтингтэй харьцуулан гаргаад, эрс буурсан байгааг тогтоосон талаар Telegraph мэдээлжээ.

Олон нийтийн санаа бодлын "Gallup” хүрээлэнгийн судалгаанд үндэслэсэн энэхүү мэдээнд Байден рейтингээ албан тушаалаа хашиж эхэлснээс хойш 11.3 хувиар алдсан байна.


Өмнө нь энэ үзүүлэлтийн дээд амжилтыг Барак Обама эзэмшсэн бөгөөд тэр удирдагч хийснээсээ хойш эхний есөн сарын хугацаанд рейтингээ 10.1 хувиар алдаж байжээ. Байдены өмнөх Ерөнхийлөгч Трампын рейтинг мөн хугацаанд ердөө 4.4 хувиар л унасан байна.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Жорж Бушийн рейтинг Цагаан ордонд ирснээсээ хойш эхний 9 сарын хугацаанд 13.1 хувиар өссөн бол түүний эцэг ноён Жорж Буш 12 хувиар өсч байжээ.

АНУ-ын одоогийн тэргүүний рейтинг 7-р сард COVID-19-ийн өвчлөлийн дараагийн давалгааны үеэс эхлэн буурч эхэлснийг "Gallup” тэмдэглэжээ. Үүнээс гадна Афганистанаас Америкийн цэргийг гаргах ажлыг зохион байгуулсан нь Байдены нэр хүндэд сөргөөр нөлөөлжээ.

Мөн АНУ-ын Конгресс түүний хүүтэй холбоотой авлигын хэргийн улмаас Байденыг огцруулахыг уриалж байсан асуудал ч нөлөө үзүүлсэн байна.


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан