Эдийн засгийн хямрал Ливаныг тоггүй болгов


Ливаны оршин суугчид 24 цагийн турш тоггүй байсны эцэст Ням гарагт тогтой болов. Энэ нь түлшний дутагдлаас үүсэн асуудал аж. Тус улсын арми нь яаралтай үед ашиглах түлшний нөөцөө ашиглан түр зуурын арга хэмжээ авсан байна.
Өмнөх долоо хоногуудад өдөрт тогтсон цагаар эрчим хүч олгодог байсан бол Бямба гарагт тэр чигтээ цахилгаангүй болсон аж. Олон жил үргэлжилж буй эдийн засгийн хямралаас болж, Ливаны 2 цахилгаан түгээх станц ажиллагаагүй болж, зөвхөн түлшээр ажилладаг генераторууд тус улсын эрчим хүчний үндэс болсон байна.
Энэ 2 станц нь нийлээд тус улсын эрчим хүчний 40 хувийг гаргадаг байна.
Ливаны эрчим хүч, усны сайд Валид Файад Ням гарагт армиас нөөцийн түлшээ 2 цахилгаан станц руу явуулсан гэж мэдэгджээ. Мөн тэрбээр улсын төв банкнаас 100 сая ам.доллар олгосон гэдгийг мэдэгдэж, энэ нь гаднаас түлш импортлоход ашиглагдана гэсэн байна. Ливан нь Сири улсаар дамжуулан Иранаас түлш аваад байгаа бол Иорданаас авах хэлэлцээр хийж байгаа байна. Мөн Сири улсаар  дамжуулан Египетээс байгалийн газ авах яриануудыг хийж байгаа аж.
Түлшний дутагдал нь 2019 оноос эхэлсэн эдийн засгийн хямралтай холбоотой юм. Дэлхийн Банкнаас энэхүү хямралыг сүүлийн 150 жилд харсан хамгийн муу нь гэжээ. Тус улсын ард иргэдийн 70 хувь нь ядуурал өртсөн ба улсын валютын ханш нь сүүлийн 2 жилийн дотор 90 хувиар буурч, инфляц болон ажилгүйдэл ихсэх шалтгаан болжээ.
Эх Сурвалж: NPR
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан