Талибанчууд өмнөх засгийн албан тушаалтнуудаас 16 сая доллар хурааж Төв банкинд өгчээ



Талибанчууд өмнөх засгийн газрын албан тушаалтнуудаас хураасан 16 сая долларыг Афганистаны төв банкинд хандивлажээ. Хөрөнгүүд Афганистаны Панжшир, Хост, Кабул, Логар мужуудаас цуглуулсан бөгөөд Афгани, Евро, Энэтхэгийн рупи, АНЭУ-ын дирхам, АНУ-ын доллар зэрэг янз бүрийн мөнгөн тэмдэгт, валют болон алт хэлбэрээр хураагдсан байна.Афганистаны зохицуулагч авлигад идэгдсэн удирдлагаас авсан мөнгийг Сангийн яамны тусгай данс руу шилжүүлсэн хэмээн мэдэгджээ.
АНУ-ын цэрэг армиа Афганистаныг орхисны дараа Вашингтон АНУ-д байршуулсан Афганистаны Төв банкны хэдэн тэрбум долларыг царцаах шийдвэр гаргасан юм. Харин Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын байгууллагууд үүнд таатай бус хандаж, Лалын шашинт бүгд найрамдах улсын шинэ Засгийн газарт үзүүлэх санхүүгийн тусламжийг зогсоож, хүний эрхийг эрс зөрчиж байна хэмээн үзэж байгаа аж.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан