Батлан хамгаалахын салбарт АНУ-д найдахгүйн тулд Европын холбоо өөрийн армитай болно



-Европ дахиад дайтахаар зэхэж байна-

Евро комиссын дарга Урсула фон дер Ляйен батлан хамгаалахын салбарт АНУ-д найдаж суухгүйн тулд Европын холбоо өөрийн гэсэн армитай болохоор зэхэж байна гэж мэдэгдлээ.
Ийм шийдвэр гаргах болсон шууд шалтгаан нь америкчууд Афганд гаргасан ялагдал байв. Фон дер Лейены хэлснээр энэ нь “НАТО-гийн эвсэл төдийгүй ЕХ-ны гишүүн орнуудын хувьд ноцтой асуултуудыг бий болгож байна” гэжээ.
Үүнтэй ч санал нийлэхгүй байхын аргагүй. АНУ -аас гаргасан шийдвэрүүд, тэр дундаа хамгийн ойрын холбоотнууддаа хангалттай тайлан мэдээлэл өгдөггүй гэнэтийн шийдвэрүүд нь европчуудад дарамт шахалт болж, Европт цэрэг байгуулах нь Европын хувьд байх ёстой асуудал гэсэн санааг өдөөж байна.
Тэгээд ч АНУ-аас хамааралгүй байх нь хамаагүй дээр. Түүгээр ч зогсохгүй энэ нь зөвхөн нигүүлслийн асуудал биш, харин Америкийн бүх улс төр – гадаад, дотоодын бодлого маш их төөрөгдөл, түгшүүрийг дагуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл Вашингтонд хүссэн болгонд нь дураараа аашиглж байна. Цэргийнхэн гэх мэт эмзэг асуудлын хувьд холбоотнуудад хандах үл тоомсорлох хандлага, далайн чанад дахь ноёрхлоос холдуулах нь зөв байгаа юм.
Ингэхдээ Европ хаа нэг газар, ялангуяа хил хязгаар дотроо тулалдахыг хүсээгүй. Ийм цөхрөлтгүй зоригийг зөвхөн Балтийн хязгаарын орнууд л харуулдаг. Гэхдээ хүн ам, эдийн засгийн хувьд АНУ-тай дүйцэхүйц Европын холбоо нэгэн зэрэг цэргийн асуудалд өчүүхэн гэдгийг ухаарсан байна. Учир нь иймэрхүү харьцаа нь тэдний цэргийн амбицад сөргөөр нөлөөлж байгаа тул европчууд одоо энх тайванч үзэлтэй болсон гэж үзье. “Брюссель хэдэн дивизтэй вэ?” – Энэ бол маш хатуу боловч үнэн асуудал юм. үнэн юм. Бүрэн эрхт байдал, цэргийн чадавхи, та юу ч гэж хэлнэ, бие биенээсээ тусгаарлахад хэцүү байдаг.
Европ тив өөрийн гэсэн бие даасан зэвсэгт хүчинтэй болох тухай асуудлыг зүгээр ч 1950-иад оноос хойш тавиагүй гэдэг. 1954 оны Парисын гэрээ ч энэ тухай ярьж байсан юм. 1960-аад оны эхээр Парис, Лондон хоорондын хагарал хурцадмал байдал үүсгэж, Де Голль Лондоныг АНУ-ын уналгын морь гэж харсан нь Парисын Европын арми байгуулах оролдлогыг бий болгоход хүргэсэн юм.
Хаа холын асуудлыг ярихгүйгээр саяхны нэгэн явдлыг ярихад 2018 онд Францын Ерөнхийлөгч Макрон “АНУ бол бидний түүхэн холбоотон, одоо ч байсаар байна. Гэхдээ холбоотон байх нь вассал байх гэсэн үг биш юм. Бид тэднээс хамаарах ёсгүй” гэсэн байдаг. Энэ бол дахиад л өөрсдийн гэсэн зэвсэгт хүчний талаар ярьсан хэрэг.
Гэсэн хэдий ч Евро комиссын тэргүүн энэ асуудлыг тоглоомдоо багтаасан нь цэргийн чухал сэдэвт бага зэрэг хошигносон өнгө ая оруулж эхэлжээ.
Фрау фон дер Лейен, одоо Европын армийн бараг ерөнхий командлагч болоход бэлэн болоод байна. Тэрбээр ердөө дөрвөн жилийн өмнө ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа “Европын арми гэж зүйл бий болохгүй” гэж байсан юм. Европын Холбоо үндэсний батлан хамгаалах асуудлаар НАТО-той өрсөлдөхгүй гэдгийг тэрбээр онцлон хэлээд “ЕХ нь армигүй байсан ч аюулгүй байдлаа хангахад хувь нэмрээ оруулдаг” гэдгийг сануулсан юм. 2017 онд тэрээр хувь нэмэр оруулсан бөгөөд одоо хувь нэмрээ оруулахаа больжээ.
Үүнийг дэлхийн хурдан өөрчлөгдөж буй байдал, улмаар цэргийн ажиллагааны театрын өөрчлөлтөөр тайлбарлаж болох юм. “Дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байна, бүх зүйл урагшилж байна, гэхдээ би хэлсэндээ хүрч чадахгүй нь үү?”
Үүнд нэг нюанс бий. Фон дер Ляйен нь 5 жил хагасын турш (2013-2019) ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд байсан бөгөөд Германы зэвсэгт хүчнийг байгуулахад их зүйл хийж чадаагүй юм. Энэ албыг хашиж байсан, Коле канцлерын үед цэргийн сайд байсан Руперт Шольц фрау сайдын үеийн бундесверийн байдлыг “үнэхээр аймшигтай” хэмээж байлаа. Зассан танкгүйгээс эхлээд цэргийн хүрэлцээ байхгүй. Автомат Heckler & Koch’s G36 хэмээх буудлагын зэвсгийн үндсэн нэгжүүдээ зэвсгийн тооноос хасахаас өөр аргагүй болсон. Учир нь амархан халдгаас болоод байгаа онож чадахгүй байгаа нь тогтоогджээ. Афганистан дахь шинжээчдийн корпус нь хамгаалалтын хантаазгүй болж, германчууд Европын бусад нөхдөөсөө зэвсэг гуйхад хүрсэн юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан