Буриадад алтны уурхайд дэлбэрэлт болжээ

 
Зургадугаар сарын гуравны Буриадын алт олборлох уурхайд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдсан талаар Известия мэдээлжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр, Окинскийн аймагт байрлах "Владимирский" алтны уурхайд тэсрэх бодис өөрөө дэлбэрсэн байна. Энэ хэргийн улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүн уурхайгаас өөрсдөө гарсан бөгөөд одоо тэд эмчийн хяналтад байгаа гэнэ. Урьдчилсан таамаглалаар, аюулгүй байдлын журам алдагдсаны улмаас тэсрэх бодис өөрөө тэсэрсэн байж болзошгүй аж.
"Урьдчилсан мэдээллээр, орд газрын ажилтнууд тэсрэх бодис аюулгүй хадгалахщ, ашиглах арга хэмжээг зөрчсөн. Энэ нь тэсрэх бодис өөрөө дэлбэрэх нөхцлийг бүрдүүлсэн байна" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Хэргийн газар шалгалт хийж байгаа бөгөөд алтны уурхай дээрх аюулгүй ажиллагааны дүрэм журам, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгах аж.
 
Г.Бямбасүрэн

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан