Охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчиндсэн байж болзошгүй асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгуулахаар "Ме Too" хөдөлгөөн болон иргэн Б.Сүндэръяа нар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Гэвч Ц.Анандбазараас мэдүүлэг аваагүй, шалгалтын ажиллагаа явцгүй байгаа талаар мэдээлэл гараад байгаа.
Мөн УИХ-ын Ёс зүйн байнгын хороо Ц.Анандбазарыг шалгах шаардлагагүй гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл "Ме too" хөдөлгөөнийхөн энэ өдрүүдэд Булган аймагт ажиллаж Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах хүсэлтэд сонгогчдын гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Улмаар Ц.Анандбазарыг УИХ-д сонгосон Булган аймгийн иргэдийн эргүүлэн татах хүсэлтэд зурсан гарын үсгийг холбогдох байгууллагуудад дамжуулан өгч шийдүүлэх боломжтой аж.
Эх сурвалж: SHUURHAI.MN