Энэ жил Ялалтын баярт нэг ч зочин урихгүй

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр энэ жил Москвад болох Аугаа их эх орны дайны ялалтын баярт зориулсан арга хэмжээнд нэг ч зочин урихгүй гэнэ. Тэрээр "Энэ жил тэмдэглэлт ой биш учир нэг ч зочин урихгүй" хэмээн тэмдэглэсэн байна.                         Ноднин Ялалтын баярын 75 жилийн ойн арга хэмжээ цар тахлын улмаас тавдугаар сарын 9-нд болох байсан ч зургадугаар сарын 24 болж хойшлогдсон билээ. Мөн уг арга хэмжээнд Беларусь, Казахстан, Молдав, Тажикистан, Узбекистан, Серб, Босни, Герцеговины төрийн тэргүүнүүд оролцсон юм.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан