Түц ч ажиллуулж үзээгүй төрийн түшээ худалдаа эрхлэгчдийг хулгайч гэжээ

 
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар нар муудалцжээ. Энэ үеэр хуульч гишүүдийн нэг Ж.Сүхбаатар “ Наймаачин хулгайч хуцаад байгаарай. Чамтай би удаан үзнэ за юу” хэмээн занажээ. Энэ нь худалдаа наймаа хийн бизнес эрхлэж наанадаж ар гэр, амьдралаа цаанадаж улс эх орондоо татвараа төлөн төсвийн хөрөнгийг шударгаар хөдөлмөрлөн бүрдүүлж байгаа олон мянган бизнес эрхлэгчдийг доромжилсон явдал боллоо. Тэртусмаа жирийн наймаачин худалдаачдаас эхлээд олон мянган хүний итгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүн хүн Төрийн ордноос бизнес эрхлэгчдийг хулгайч хэмээн зарласан нь Ж.Сүхбаатарыг хуульч гишүүний хувьд ямар ёс зүйтэйг нь харууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн олон мянган бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Харин Ж.Сүхбаатар гишүүний хувьд босгосон томооохон бизнес байтугай ТҮЦ ч ажиллуулж хувиараа бизнес эрхлэхийн жаргал зовлонг мэдрээгүй “цагаан гартан”. Тиймээс хулгайч хэмээн цоллогдсон бизнес эрхлэгч-наймаачид төрийн түшээгийн энэ ёс зүйгүй доромжлолыг цахим хуудсаараа эсэргүүцэж эхлээд байна


скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан