Сайн мэдээ: Нэг сая тун "Спутник-V" вакциныг манай улс авахаар боллоо

ОХУ-аас нэг сая тун "Спутник-V" вакцин авахаар болсон сайхан мэдээг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна. Тэрбээр "ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд ярьж байгаа нэг сая тун "Спутник-V" вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал , Монгол Улсын засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүнд ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээрийг хийнэ. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орны нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" гэжээ. 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан