АН-ын Дотоод Сонгуулийн Хорооноос АН-ын даргад нэр дэвшигчдэд үнэмлэх гардууллаа.
АН-ын даргад нийт 16 хүн нэр дэвшихээр материалаа ирүүлж байсан бөгөөд эцсийн байдлаар Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нарыг бүртгэсэн байна.
Энэ нь "Ц.Тувааны АН" бөгөөд удахгүй "Эрдэнийн АН" мөн намын даргад нэр дэвшигчдээ бүртгэх аж.
С.Сарнай