Сонгинохайрхан дүүрэгт шинэ цус сэлбэх залуусын давлагаа эхэлжээ

Нийслэлийн ИТХ-д шинэ цус сэлбэх залуусын давлагаа эхэлжээ. Энэ үг НИТХ-д нэр дэвшигчийн уулзалтыг эрч хүчтэйгээр байлдан дагуулж байна. Тэрээр тендер, ЖДҮ гэх мэтчилэн ямарваа нэгэн төсөвтэй нэр холбогдож байгаагүй, үүнийг нь Монгол Улсын бүх хууль хүчний бүх байгууллага нотолно гэдгийг намынхан нь батлан хэлж байсан. Өмнө нь бас янз бүрийн амлалт өгч, тэндээс буцаж хазайгаагүй. Ийм л залуу боловсон хүчин Нийслэлд тэр дундаа Сонгинохайрхан дүүрэгт цус сэлбэн орж ирж тойргийнхоо иргэдийг хөтлөн цаашдын ирээдүйг чиглэн явахад бэлэн болжээ гэдгийг сонгогчид уухайлан дэмжиж байна.Сонгогчийн сэтгэгдэл: Би ч гэсэн бусадтайгаа нэгдэж, Э.Батшугарыг дэмжих болноЭнхбаярын Батшугар гэдэг залууг иргэд Монгол банкны дэд ерөнхийлөгч байхдаа хийж бүтээснээр нь гадарлах биз. Би ч мөн адил тэдний нэг.
Түүнийг Монгол банканд томилоход УИХ-ын гишүүд маш ам сайтай байсан.  Ер нь олон талын туршлагатай болохоороо "шударга бус явдлын төлөө тууштай тэмцэнэ” гэж хэлсэн аавдаа хүч нэмэхээр улс төрд орж, багаас нь эхлэхээр НИТХ-д нэр дэвшиж байгаа юм байна гэж би ойлгосон.
Ямар ч байсан АТГ-аас хувийн ашиг сонирхлын ямар нэг сэжүүр гараагүй, санхүүгийн ямар нэгэн асуудалд холбогдож байгаагүй, нэр цэвэр залуу байна юм байна лээ. За тэгээд сүүлд олж уншсанаар, цар тахлын үед авч хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замыг аль өмнө нь Э.Батшугар олоод харчихсан, "ийм арга зам бий” гэж ярьж байсан байгаа юм. Тэгэхээр бас овоо алсын хараатай, зөв замыг түүчээлэх мэргэжлийн чадварлаг залуу юм гэж бодогдож байна.
Манай дүүрэгт ч болох, болохгүй маш олон асуудал байгаа. Бусад дүүргүүдийг бодвол Сонгинохайрхан дүүрэг асуудал ихтэй шүү дээ. Э.Батшугар УИХ-д нэр дэвшихдээ ч мөн адил манай дүүргээс нэр дэвшсэн. Тэгэхээр энэ залуу СХД-т ямар нэгэн өөрчлөлт хийх гээд л байгаа гэж манай тойргийнхон хараад байгаа юм. Тойргийнхоо иргэдтэй уулзалт хийх үеээр иргэд түүнийг ихэд олзуурхан хүлээн авч, "Намайг Энхбаярын Батшугар гэдэг” гэж хэлэнгүүт л хүмүүс уухайлан дэмжиж байгаагаас харахад Сонгинохайрханчуудад Э.Батшугар шиг хүний хүлээлт их байгаа гэдгийг олж харсан юм. Би ч гэсэн бусадтай дуу хоолойгоо нийлүүлэн дэмжье гэж шийдсэн.
23-р тойргийн сонгогч Д.Тунгалаг
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан