Өчигдөр буюу 2020 оны 10-р сарын 01-ний өдөр 14-15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох бидний сайн мэдэх АРД кино театрын ойролцоо байршилтай Circle k дэлгүүрт 20 орчим насны эмэгтэй зулбасан байдалтайгаар дутуу төрсөн нярайгаа хогийн саванд хаяж явсан хэрэг бүртгэгджээ.
Тус газраар үйлчлүүлсэн эмэгтэй 30 орчим минут үйлчлүүлсний дараа ариун цэврийн өрөөнд хүүхэд уйлах чимээ гарснаар энэ хэргийг дэлгүүрийн ажилтнууд анх олж мэджээ.
Тухайн байгууллага нь цагдаагийн байгууллагад 15 цаг 25 минтутанд дуудлага өгсөн байна. Энэ үед тухайн нярай нь уйлж, амьд байсан бөгөөд яаралтай арга хэмжээ авч нярайг эмнэлэгт хүргэжээ.
Дутуу төрсөн гэх залуухан бүсгүйн нүүр төрх нь тухайн байгууллагын камерын бичлэгт үйлдсэн бөгөөд одоогоор цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээжийг олж тогтоосон бөгөөд 22 настай эмэгтэй байжээ. Яг одоогоор мэдүүлэг авч байгаа аж. Хэргийг шалгаж холбогдох эрүүгийн хуулийн дагуу зүйлчилэн түүнд ямар зөрчил оногдуулах эсэх нь тодорхой болох юм.
Одоогоор дөнгөж төрсөн нярайн биеийн байдал хүндэвтэр эх нялхасын сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл байна.
http://dorgio.mn/p/122651