Төрүүлсэн хүүхдэдээ эмнэлгийн тусламж үзүүлээгүй Монгол эмэгтэйг саатуулжээ

БНСУ-ын Сөүл хотын Кангбук дүүргийн цагдаагийн газраас тус улсад ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн 24 настай А-г баривчилжээ. Монгол Улсын иргэн А нь энэ оны аравдугаар сард өөрийн оршин суудаг гэрийнхээ ариун цэврийн өрөөнд хүүхдээ төрүүлсэн гэнэ. Гэвч тухайн үед эмнэлгийн ямар нэгэн тусламж үзүүлэлгүй хоёр цаг гаруй хугацаанд байлгаснаас нярай амиа алдсан гэж үзэн цагдаагийн газраас баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Уг мэдээллийг А-тай ойролцоо амьдардаг гэр бүлийнхэн нь мэдсэнээр цагдаад дуудлага өгсөн байна. Кангбүк дүүргийн цагдаагийн газарт саатуулагдаад байгаа А-гийн визний хугацаа дууссаныг холбогдох байгууллагаас мөн тогтоожээ.

Newspress.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан