С.Бумаа: Өдөр бүр 15.00 цагт ус ууж хэвшиснээр хүний бие организмд онцгой ач холбогдолтой


Усыг зөв хэрэглэж заншиснаар хүний эрүүл мэнд, бие махбодид яг ямар нөлөө үзүүлдэг талаар Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэрэгтэй эмч С.Бумаатай ярилцлаа.
-Сайн байна уу? Бид бүхэн ус их уу гэсэн зөвлөгөө байнга сонсдог ч ямар усыг ямар хэмжээтэй уух ёстой гэдгээ тэр бүр мэддэггүй. Усны хүний биед хэрэгтэй ямар элементүүд байдаг вэ?
Хүний бие махбодын 60-70% нь уснаас бүрддэг. Тиймээс усыг зөв хэрэглэх нь эрүүл мэндийн чухал ач холбогдолтой юм. Усан дотор хүний биед чухал ач холбогдолтой элементүүд байдаг. Энэ элементүүдийг макро элемент, микро элементүүд гэж хувааж нэрлэхээс гадна чухал элементүүдийг дурьдаж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Үүнд: Кальци, магни, кали, натри, хлорид, гипохлорид, карбонат гэсэн үндсэн макро элементүүд байхаас гадна хүний биед маш чухал фтор, иод, төмөр гэх мэтийн микро элементүүд бас усны найрлагад байдаг.
-Макро микро элементүүд хамгийн зохистой хэмжээгээр агуулагддаг зөв бүтэцтэй усыг манай уншигчдад зөвлөнө үү?
Бид нарын ууж хэрэглэх дуртай "Хужирт" усанд кальци, магни, натри, хлорид, гипохлорид, натрихлорид, гидрокарбонат гэсэн энэ нэгдлүүд маш зохистой найрлагаар орж өгсөн байдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдгийг дурьдаж хэлэх нь зүйтэй. Хужирт усанд усны орчин буюу Ph-г бүрдүүлдэг гол үндсэн элемент болох ph-н хэмжээ 7,2-8,2 гэж тодорхойлогдсон байдаг.
-Хужирт усны онцлог, давуу тал нь юу вэ?
Байгалийн эрдэст ус нь бүтцийг нь алдагдуулаагүй, олон давхар шүүлтүүрээр шүүж хлоржуулаагүй, ямар нэг хөрсний бохирдолгүй газраас савласнаараа онцлог давуу талтай юм. Хужирт байгалийн эрдэст усны үйлдвэр нь Монгол орны төв, хөрсний бохирдолгүй бүс нутагт байрладаг нь хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.
-Тэгвэл уус уух тохиромжтой цаг гэж байдаг уу?
Үдээс хойш хүний бие организм ерөнхийдөө нозоорох, залхуурах шинж тэмдэгүүд илэрдэг. Энэ бол хүн болгонд байдаг. Тийм болохоор үдээс хойш биеэ сэргэлэн цовоо болгохын тулд усыг ууж хэвших нь зүйтэй. Ялангуяа 15.00 цаг орчмын үед усыг ууж хэвших юм бол хүний бие организм сэргэх ач холбогдолтой. Ер нь 1-2 цаг орчмын зайтай усыг ууж хэвших юм бол таны бие организм эрүүл байхын үндэс болно гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан