Г.Дөлгөөн: Гадны банк орж ирэхэд татгалзах зүйл байхгүй


УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар (2020.08.20) Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьсан. Тус төслийн хэлэлцэх эсэхийг өчигдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн.

 Энэ үеэр  зээлийн хүү бууруулахтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Нийгэм, эдийн засгийн нэг номерын асуудал бол зээлийн хүү буурах. Гэхдээ 2018 онд зээлийн хүү бууруулах стратеги гэж бичиг баталж байсан. Зээлийн хүүг бууруулахын тулд эх үүсвэр, нийлүүлэлтийг нэмэх шаардлагатай. Нийлүүлэлт ховор байгаа учраас үнэтэй байгаа. Энэ салбарын эрсдэл өндөр байгаа учраас хүү буурах боломж харагдахгүй л байгаа юм. Энэ бодлоготой мэргэжлийн байгууллагууд дэмжиж байгаа юу. Цахим, дижитал банкуудын талаар ямар бодлого баримталж байна вэ.  Гадны банк оруулж ирэх талаар Монголбанк дэмжих үү. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэглээний зээлийг багасгахад банк бус санхүүгийн байгууллагын зээлийн багц нэг их наяд хүрсэн байсан. Тэгэхээр банкууд хадгаламж төлөхгүй гэсэн нь эрсдэл дагуулахгүй юу?
Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөн: 2018 онд санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн стратеги дээр үндэслэн, өргөн цар хүрээнд боловсруулж оруулж ирсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хамгийн их зээлийн хүү буурсан нь санхүү, төсвийн тогтвортой байдал нөлөөлсөн. Төв банк гадны банк орж ирэхэд татгалзахгүй. Өнөөдрийн байдлаар гадны таван банк суурин төлөөлөгчөө ажиллуулж байгаа. Хэрэв гадны банк байгуулна гэвэл эх үүсвэрээ хэрхэх, иргэдийн салбар бус том төсөв хөтөлбөрт хөрөнгө оруулалт оруулахыг дэмжинэ. Дэлхийн нийтээрээ цар тахлын үед пинтек рүү шилжиж байгаа. Бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байдлыг багасгах, цахим гарын үсгээр асуудлаа шийдэх чиглэлээр бодлогын баримт бичиг оруулж ирсэн. Цахим банк нь зардлыг бууруулах бүрэн боломжтой учраас бид энэ чиглэлийн банк байгуулах асуудлыг дэмжиж байгаа.
Ажлын хэсэг: Зээлийн хүү бууруулах цогц бүтэц зохион байгуулж байж зээлийн хүү буурна. Хадгаламжийн хүү доошоо сайн буухад зээлийн хүү буурна. Санхүүгийн зах зээлээс мөнгө банк бус зэрэг бусад сектор луу шилжих вий гэсэн болгоомжлол бий.  Мөн хэрэглээний зээл дээр хязгаарлалт тавихад банк бус санхүүгийн байгууллага руу  хэрэглээний зээл шилжиж байгаа нь эрсдэл дагуулж байгаа.
УИХ-ын гишүүн Ш.Адъшаа: Энэ хуулийг батлах нь зөв. Ялангуяа гадаадын банк оруулах асуудлыг ярих шаардлагатай. Гадаадын банкыг оруулах асуудлыг ҮАБ-тай холбож, тайлбарладаг боловч дотоодын банкны хүүгээс болж олон эрсдэл үүсч байгаа учраас төрийн бодлогын хэмжээнд авч, чөлөөлт өрсөлдөөнийг бий болгохоос өөр арга алга байна. Тиймээс судалгаа гаргаж, зоригтой шийдэл гаргаж эдийн засгийг сэргээх, ард иргэдийн амьдралд нөлөөлөхүйц шийдвэр гаргах нь зөв. 

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Аарцны ач тус