Хар тамхи наймаалсан Б.Баттүшиг нарт 11 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

ХБНГУ-ын Дрезден хотын тойргийн шүүх өчигдөр хуралдаж дипломат албаны машинаар хар тамхи наймаалсан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярт тус бүр нь 11 жилийн хорих ялыг, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ. Хэдийгээр улсын яллагч есөн жилийн хорих ял оноож болох байсан ч мэдүүлгийнхээ үеэр Монголын нууц ажилтан гэж мэдүүлсэн нь хар тамхи худалдаалах зорилгоор зөөвөрлөсөн гэх хэрэг дээр нь хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр 11 жилийн хорих ял болж нэмэгджээ. Хэргийг сануулахад, Хэргийг сануулахад, 2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу нэвтрэх А17 хурдны зам дээр Дрезден хотын нутагт дипломат албаны дугаартай автомашиныг шалгасан юм. Шалгахад тус бүрийг нь 500 граммаар савласан 140 багц гурван сая еврогийн үнэ хүрэх 70 кг хар тамхи илрүүлсэн. Тухайн үед автомашинд Монгол Улсаас Истанбул хотод суугаа Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар зорчиж явсан бөгөөд тэр даруй саатуулсан юм. Цагдаагийн газраас дипломат дугаар уг автомашиныг шалгуулахад ХБНГУ-ын Гадаад харилцааны яаманд бүртгүүлээгүй болохыг тогтоосон билээ. 

Б.Аззаяа
Эх сурвалж: Bild
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Зуръя чамайгаа

Дүүрэн баярлая

Үйтэн хуар

Хан тэнгэр Алшаа

Хун галуу