
Түүнийг жолооч С.Эрдэнэбаярын хамт ХБНГУ-ын Дрезден хотын хорих ангид саатуулан шалгаж байгаа юм. Дипломат ажилтнуудын хар тамхины хэргийн энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нөгөөдөр байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөхөөр болжээ. 70 кг хар тамхи зөөвөрлөсөн хэргээр шалгагдаж байгаа Б.Баттүшиг Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаад Банконг дахь элчин сайдын яаманд томилогдон ажиллаж байсан юм.
О.Шүрэнцэцэг
Эх сурвалж: zarig.mn