Чечений удирдагч Рамзан Кадыров коронавирусийн халдвар авч, Москвагийн эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлжээ

ОХУ-ын Чечений Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров коронавирусийн халдвар авсны улмаас Москвагийн эмнэлэгт хүргэгдэж, эмчийн хяналтад орсон тухай Интерфакс агентлаг өчигдөр орой эмнэлгийн эх сурвалжаас уламжлан мэдээлжээ. Оросын сошиал ертөнцөд Кадыровын хувийн нисэх онгоц Москвад газардсан тухай мэдээлэл тарсан байна. Гэхдээ албаны эх сурвалжууд дээрх мэдээллийг батлаагүй байгаа юм. Тухайлбал Чечений засгийн газар энэ талаар хэвлэлд тодруулга өгөхөөс татгалзжээ.
Рамзан Кадыров нь 2004 онд эцэг Ахматыг алагдсанаас хойш Чеченийг удирдаж байгаа юм. Кадыровын гэр бүл 1990-ээд оны Чечений нэгдүгээр дайны үед Москвагийн эсрэг тулалдаж байгаад сүүлд Владимир Путин төрийн эрхэнд гарсны дараа Оросын талыг баримтлах болжээ. Умард Кавказын бүсэд оршдог Чеченьд өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 1,026 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тус Бүгд Найрамдах Улсад сүүлийн хоёр сар орчим хугацаанд хорио цээрийн хатуу дэглэм хэрэгжиж байна. 

Р.Төмөр 
Эх сурвалж: Russia Today
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан