БНСУ-д монгол эмэгтэйн амийг хороож, цогцсыг нь булсан жигшүүрт хэрэг гарлаа

  • Санхүүгийн асуудлаас болж муудалцан, уурандаа амийг нь хөнөөжээ
  • Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сэжигтэн А-д хүний амь нас хохироосон болон цогцос нуун дарагдуулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж
Энэ сарын 8-9-нд шилжих шөнө БНСУ-ын Гёнгбук мужийн Гүми хотод Монгол Улсын иргэн 56 настай, эмэгтэй Б бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Дээрх хэргийг БНСУ-ын иргэн 59 настай, эрэгтэй А гэгч үйлдсэн байна. Сэжигтэн нэгдүгээр сарын 29-ний өдөр талийгаачтай хувийн машиндаа уулзсан бөгөөд хохирогчийн хоолойг хэрчиж, цогцсыг нь тракторт ачин гэрээсээ 2.2 км-т байрлах тариалангийн талбайд булсан байжээ. Талийгаач 30 гаруй хоногийн турш сураггүй алга болсон ба цагдаагийн газар өнгөрсөн сарын 7-ны өдөр "Нагац эгчтэйгээ холбогдож чадахгүй байна" гэсэн Б-гийн зээ дүүгийн хүсэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Сэжигтэн мөрдөн байцаалтын явцад “Талийгаачийг хаана байгааг мэдэхгүй” гэж мэдүүлсэн боловч нотлох баримтуудыг дэлгэсний дараа “Муудалцсаны улмаас уураа барьж дийлэлгүй, санамсаргүйгээр ийм хэрэг үйлдсэн. Түүнийг надтай хамт хоолны газар ажиллуулъя гэхэд нь би татгалзсан. Гэтэл шалтгааныг нь дахин дахин асууж, төвөг удсан учир бухимдаж, уурссандаа хөнөөсөн” хэмээн мэдүүлжээ. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сэжигтэн А-д хүний амь нас хохироосон болон цогцос нуун дарагдуулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэд бие биеэ хоёр жилийн өмнөөс мэддэг болсон бөгөөд бизнесийн хөрөнгө оруулалт болон санхүүгийн асуудлаас болж муудалцах болсон байна. Цагдаагийн газар сэжигтэн болон талийгаачийн утасны мессеж болон хяналтын камерын бичлэгээс хэргийн сэжүүрийг илрүүлж, мөрдлөг явуулсан аж. Энэ талаар Пусан дахь Монголын консулын газартай холбогдож тодруулахад “Хэргийг мөрдөн шалгаж байна. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. 
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан