Хонконг: Жагсагчдыг дүрсэлсэн хүүхэлдэй худалдаанд гарчээ


Хонконгийн бизнес эрхлэгчид эсэргүүцлийн жагсаалыг ашиглан мөнгө олохоор шийдсэн тухай Agence France-Presse агентлаг мэдээллээ. 
 
Тодруулбал, бизнес эрхлэгчид эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг 1.6 масштабаар дүрсэлсэн хүүхэлдэй бүтээсэн байна. 
 
"Хүмүүст харамсал, өрөвдөх сэтгэл төрүүлэхийн тулд бид аль болох нарийвчлалтай, их адилхан байхаар хийж байгаа" хэмээн Чарли гэж өөрийгөө танилцуулсан үйлдвэрлэгч ярьсан байна. 
 
Энэ төрлийн тоглоом бүтээх гол сэдэл нь бүс нутаг дахь эмх замбараагүй байдлыг зохион байгуулагчдыг сурталчлах, эсвэл үйл явдлыг ашиглан мөнгө олох гэсэн аль нь болох нь тодорхойгүй гэж эх сурвалж дамжуулжээ.
 
 
Эргэн сануулахад, Хятад руу хууль зөрчигчдийг шилжүүлэх тухай хуулийн төслөөс үүдэн өнгөрсөн оны зунаас Хонконгод эсэргүүцлийн давалгаа эхэлсэн бөгөөд эрх баригчид хуулийн төслийг эгүүлэн татсан ч эсэргүүцэл намжаагүй юм.
 

Г.Бямбасүрэн
Shuud.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан