Австралид имжнүүдэд зориулан хэдэн тонн хүнс тараажээ

Шинэ Өмнөд Вэльс мужийн нутаг дэвсгэрт амьдардаг имжнүүдэд зориулан Австралийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэрлэг байгалийг хамгаалах газрын ажилтнууд хэдэн тонн төмс, лууван тараажээ.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах газрын ажилтнууд голдуу чихэрлэг төмс, лууван бүхий хэдэн мянган кг хүнсийг имжнүүдэд зориулан тараалаа” хэмээн Шинэ Өмнөд Вэльс мужийн Эрчим хүч, хүрээлэн буй орчны сайд Мэтт Кин “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Томоохон хэмжээний ойн түймэр өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур Австралийн зүүн эргийг хамарч эхэлсэн юм.  Одоогийн байдлаар Шинэ Өмнөд Вэльс, Виктория мужууд дахь дийлэнх нутаг дэвсгэр ойн түймэрт өртөөд байгаа  бөгөөд тэнд байгаа оршин суугчид яаралтай нүүлгэн шилжүүлэх тухай заавар авсан байна.
Ойн түймрийн улмаас Австралид 8 сая га ой, 3 мянган орчим байшин барилга, 4 мянга орчим засаг захиргаа, аж ахуйн байгууламж сүйджээ. Түүнчлэн 25 энгийн иргэн, 4 гал сөнөөгч амиа алджээ. 

Э.Аянзаяа
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан