Түймрийн улмаас Австралийн тэнгэрт өөрсдийнх нь устгасан аборигенчуудын далбаа үүсчээ


-Өвөг дээдсийн сүнс өс хонзонгоо авч байна гэлцэж байна-
Австралид ойн түймэр дэгдсээр, олон аймшигт зургууд олон нийтийн хэрэгслээр цацагдсаар байна. Австралийн өмнөд хэсгийн оршин суугч Роуз Флетчер хэмээх нэгэн эмэгтэй шинэ оны өглөө нэгэн хачирхалтай зураг дарсан нь жинхэнэ сенсааци болж байна.
“Найдвар бүрэн тасарсан тэр л мөчид би Өмнөд далайн дээгүүр утаан дундуур нар мандаж байгаа зургийг дарсан юм. Мандаж байгаа нар утаан хананы ард цайвар туяа үүсгэж байлаа. Гэнэт л хэдхэн секундын дотор миний толгойг Аборигены далбаа орж ирсэн” хэмээн Флетчер ярьжээ.
Тэрбээр зургаа Фэйсбүүкт тавьсны дараа олон нийтийн сүлжээг агшин зуурт тархаж, олон мянган хүн сэтгэгдлээ үлдээжээ.
“Өвгөдийн сүнс ямар нэгэн юм хэлэхийг хүссэн нь илт байна”
“Үүгээр бүх зүйлийг хэлж байна. Аборигенчууд газар нутгаа арчилдаг байлаа. Австралийн Засгийн газрын гутамшиг”
Гэх мэтчилэн сэтгэгдэл үлдээжээ.
Австралийн аборигенчуудын албан ёсны далбааг 1971 онд боловсруулан баталсан түүхтэй. Энэ далбаа нь хоёр тэнцүү хөндлөн хуваасан хар, улаан өнгийн дунд алтан дугуй оршдог.
Хар өнгө нь Австралийн аборигенчуудыг бэлгэддэг бол улаан нь Австралийн хөрс болон аборигенчуудын ёслолдоо хэрэглэдэг улаан зосыг, шар дугуй нь амьдралын эхлэл, хамгааллыг бэлгэддэг нарыг дүрсэлдэг аж.
Европчуудыг Австралийн газар нутагт ирэхээс өмнө 300-700 мянган абориген 200 гаруй хэлний бүлэг, 500 гаруй овог аймагт хуваагдан амьдардаг байлаа. 1921 он гэхэд тэдний тоо 60 мянга болтлоо буурсан юм. Өнөөгийн Австралид 550 орчим мянган абориген аж төрж байгаа нь нийт хүн амын 2,7 хувь нь л гэсэн үг юм.
lifter.com.ua
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан