Австралид мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатгана


Шинэ Зеландын Крайстчерч хотод гарсан халдлагуудтай холбогдуулан нийгмийн аюулгүй байдлыг баталгаажуулахад 39 сая ам.долларын санхүүжилтийг зориулахаар болсон тухайгаа Австралийн Ерөнхий сайд Скот Моррисон мэдэгдэв.
С.Моррисон даваа гарагт Австрали-Израилын худалдааны танхимд үг хэлэх үеэрээ, шашны сургуулиуд болон шашны цуглаан мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатахад дээрх санхүүлжилтийг зориулна гэж хэлжээ.
Өнгөрсөн баасан гарагт Шинэ Зеландын хоёр сүмд болсон халдлагын улмаас 50 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан юм. Уг хэрэгт Австралийн 28 настай иргэн Брентон Таррантыг буруутгаж, хүн амины хэрэгт холбогдуулан ял ногдуулсан билээ.
 
montsame.mn

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан