“Эрдэнэт үйлдвэр”-ийн хуучин орлогч болон газрын дарга нар оффшор бүсээр дамжуулан 8 сая гаруй доллар угаасныг илрүүлжээ
“Эрдэнэт” үйлдвэрийн хуучин удирдлагууд оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
2006-2018 онд үйлдвэрийн орлогч болон газрын даргаар ажиллаж байсан хүмүүс Их Британи болон Виржина аралд компани байгуулан, уг компаниараа дамжуулан “Эрдэнэт” үйлдвэрт бараа шахаж байсан баримтууд хуулийнхны гарт орсон байна. Энэхүү хууль бус орлогоос олсон 8 сая гаруй долларыг Латвийн банкинд хадгалуулсан. Мөнгөний заримыг Монгол руу машин, орон сууц хэлбэрээр оруулж, үлдэгдлийг нь одоо хүртэл банкинд хадгалуулж байгаа хэргийн араас хуулийнхан нэлээн гүнзгий орсон гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Тэдэнтэй холбоотой хадгаламжийн данс Хонконгод ч байж болзошгүй байгаа гэнэ.