Ерөнхий сайд багаа “цэвэрлэнэ”


Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетийн гишүүдээсээ солих талаар чих дэлсэх болжээ. Тодруулбал, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн суудал ганхаж эхэлсэн байна. Ерөнхий сайп У.Хүрэлсүх “Олигархууд Монголын төрд орж ирснээр Монголын төр ийм гутамшигт байдалд орсон. Монгол төр мөнгөний өмнө гудайж болохгүй гэж би олон ч удаа хэлж байна... ...Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Шударга ёсыг тогтооход хатуу, чанга ажил дарга нар аа. Та бүхнийг дарамтлаад, амь насанд чинь занахийлээд байвал энд нэр устай нь хэл. Та нарыг хамгаална. Төр томилсон хүнээ хамгаалах үүрэгтэй. Тэр олигарх, хулгайч нараас битгий ай. Битгий худалдагд. Цаашдаа Монгол төрд олигарх, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон... Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй" хэмээн намын гишүүдээ өөрөө илчилсэн.  
Гэвч түүний шүлс хатаагүй шахам байхад Ё.Баатбарбилэг сайд өөрийн зөвлөхөө ХААИС-ийн харьяа Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар томилсон. Зүгээр ч нэг хууль зөрчөөгүй Ё.Баатбарбилэг сайдын тэрхүү томилгоог дэмжсэн Архангай засаг дарга Ц.Мөнхнасан ХААИС-ийн харьяа Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн өмнөх захирал Т.Батсүхийн гэрт дайрч орж, биед нь халдсан гэх мэдээлэл бий. Мэдээж албан тушаалаас болж, эрүүл мэндээрээ хүртэл хохирсон Т.Батсүх захирал хуулийн байгууллагад ч гомдол гаргаад байгаа юм билээ.
Тиймээс нэгэнт Засгийн газрыг нь муухай харагдуулж байгаа Ё.Баатарбилэг сайдыг холдуулахаас аргагүй болсон хэрэг. Түүнчлэн Ерөнхий сайд 2019-2020 оны хичээлийн жилд 3 ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно хэмээсэн. Засгийн газраас энэ оны тэргүүлэх зорилтод хүүхэд бүрийг цэцэрлэг сургуульд хамруулах, анги дүүргэлт хэт өндөр, гурван ээлжээр хичээллэж буй асуудлыг шийдвэрлэж, 48 сургууль, 93 цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Үүнээс 23 сургууль, 43 цэцэрлэг нь ашиглалтад орсон ч 22 барилга царцжээ. Хэрэв төлөвлөгөө ёсоор эл зорилтод хүрсэн бол энэ жил гурван ээлжээр хичээллэх асуудал цэгцрэх боломж байсан. Харамсалтай нь гурван ээлжээр хичээлэх сургуулиуд байсаар байна. Тэнд сурч буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд автобусаар үйлчилнэ гэж байв. Үндсэндээ Ё.Баатарбилэг сайдын хувьд албан тушаалын томилгоонд анхаараад, ардын хүүхдийн сургууль, цэцэрлэг, аюулгүй байдлыг умартсан бололтой. Нэгэнт Засгийн газрын зорилтыг биелүүлээгүй, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоо хэмээн Ерөнхий сайд ам гарсан болохоор ажил хэрэг болгохын тулд Архангайн Засаг дарга Ц.Мөнхнасан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нарт хариуцлага тооцож, үдэх болох нь ээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан