Дэлхийн шилдэг 10 зах хаана байдаг вэ?

Аялалд дуртай адал явдал эрэлхийлэгчид очсон газар бүрийнхээ сонин содон зүйлтэй танилцаж дурсгал болох зүйл хадгалж үлдэх нь зайлшгүй. Аялагч жуулчдад зориулан дэлхийн улс орнуудын хамгийн шилдэг 10 захыг нэрлэжээ.
1.    Тайландын Фанг шөнийн зах 17:30-аас нээдэг бөгөөд олон төрлийн хүнс таныг гайхшруулна.
 
2.    Марокка улсад очвол Фез захыг зориод үзээрэй. Яагаад энэ зах шилдэгт орсон бэ гэвэл машин орохыг огт зөвшөөрдөггүй ба харин танд үйлчлэх илжигнүүд хаа сайгүй.
 
3.    Иерусалемийн Мачане Иуда зах. төрөл бүрийн хоол хийхэд зориулсан Самирын шавар сав, тогоог эндээс авч болно.
 
4.    Сингапур, Лау Па Сат хүнсний захыг шилдэг зах, худалдааны төвүүдийн нэг гэж үзжээ.
 
5.    Энэтхэгийн Колката хотод байдаг Коллежийн гудамжны номын захад ихэвчлэн хуучин номыг худалддаг. Гэвч хуучин ном хичнээн үнэ цэнэтэй болохыг энэ захаар аялсны дараа мэдэрнэ.
 
6.    Австрали, Мэльбурн хотын Өвлийн шөнийн зах жил бүрийн зургадугаар сараас эхлэн ажилладаг. Энд аялагч жуулчдад зориулсан дурсгалын зүйлс хамгийн хямд олдох боломжтой.
 
7.    Америкийн Сиэтл муж олон зүйлээрээ алдартай ч Пайк Плэйс яах аргагүй таны сонирхлыг татах, заавал очиж үзэх газар юм. Энэ зах шинэхэн жимс, загас, цэцэгсээрээ алдартай.
 
8.    Герман улсын нийслэл Берлинд очвол тэндэхийн Турк захаар ороод гараарай.
 
9.    Гайхамшигт Испанийн Тенерифе арлын үзэсгэлэнт Нуэстра Сенора дэ Африка захад таны төсөөлөмгүй уран хөшөө, анхимал цэцэгс угтана.
 
10. Испани орны бас нэгэн үзэсгэлэнт зах Малага хотод байдаг аж. Эль Меркадо Централь Атаразанас дотор зах жинхэнэ шинэлэг шинэ бүгдийг танд мэдрүүлнэ.
 
Эх сурвалж: www.theguardian.com
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан