АНУ-д зэвсэгт халдлага үйлдэхээр зэхэж байсан гурван хүнийг баривчилжээ

Олон нийтийн газар халдлага үйлдэхээр бэлтгэж байсан сэжигтэй гурван хүнийг баривчиллаа гэж CNN мэдээлэв. Цагдаагийнхны Коннектикут мужид саатуулсан 22 настай Брэндон Вагшол нь олон нийтийн газар буудлага хийхээр төлөвлөж байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тэгвэл Флорида мужид баривчлагдсан 25 настай Тристан Скотт Уиксийг хуучин найз бүсгүй нь дор хаяж 100 хүн буудах бодолтой байгаа гэж цагдаад мэдүүлжээ. Еврейн олон нийтийн төвд хүмүүсийг буудна гэж сүрдүүлсэн хэт барууны үзэлтэй 20 настай Жеймс Патрик Рердоныг Огайо мужийн цагдаа нар мөн баривчилсан байна. Сэжигтнүүдийн бүгдийнх нь гэрээс галт зэвсэг, сум олдсон байна. 

Эх сурвалж: eagle.mn

 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан