“Сэлэнгэ-2019″ цэргийн хамтарсан сургууль эхэллээ

Орос-Монголын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” сургууль Монгол Улсын цэргийн хээрийн сургуулийн “Мөнх Хэт” талбайд эхэллээ гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн /ДЦТ/ хэвлэлийн албан мэдээлжээ.
““Сэлэнгэ-2019” сургуулийг нээх ёслолын ажиллагаа Монгол Улсын цэргийн хээрийн сургуулийн “Мөнх Хэт” талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын талаас цэргийн сургуулийг удирдагч, дэслэгч генерал Михаил Носулев, Монгол Улсын талаас цэргийн сургуулийг удирдагч, бригадын генерал Б.Амгаланбаатар оролцлоо” гэж ДЦТ мэдээлсэн байна.
Ёслолын арга хэмжээний үеэр хоёр улсын төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлжээ. Албан ёсны арга хэмжээний дараа цэргүүд хамтарсан сургуулийн дадлагын үе шатанд байлдааны техник хэрэгслүүдийг бэлтгэж эхэлсэн байна. Оросын цэргүүд их буу, дамжуулагч, хөдөлгүүр зэргийг тоос шороо ихтэй орчинд ажиллуулах туршлагаасаа хуваалцсан байна. “Монголын Зэвсэгт хүчний зэвсэглэлд Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн байлдааны техникүүд болон тусгай хэрэгслүүд байдаг учраас тус улсын цэргийн алба хаагчид явуулж буй сургалтыг ихээхэн сонирхож байна” гэж ДЦТ-ийн хэвлэлийн мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.
Хамтарсан сургуулийн үеэр хоёр орны цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах, хил орчмын суурингуудыг хамгаалах тактик боловсруулна.
Энэ жилийн хамтарсан сургуульд Оросын талаас мото буудлага, танкийн анги нэгтгэл, мина харвуулын суман, мөн зэрэг галлагч тийрэлтэт системийн анги нэгтгэл, өөрөө явагч их бууны, цацраг туяа, хими, биологийн хамгаалалтын, тагнуулын болон эмнэлгийн тусламжийн анги нэгтгэл, түүнчлэн Ми-24, Ми-8АМТШ нисдэг тэргүүд оролцоно гэж ДЦТ урьд нь мэдээлжээ.
“Сэлэнгэ” цэргийн сургуулийг 2008 оноос хойш жил бүр хийж байгаа билээ. 2011 он хүртэл “Дархан” нэрийн дор хийдэг байв. Өнгөрсөн жилийн хамтарсан сургууль ОХУ-ын Буриад улсын цэргийн хээрийн сургуулийн “Бурдуны” талбайд болсон бөгөөд хоёр талаас 1000 гаруй цэрэг, 200 нэгж цэргийн техник оролцсон байна.

Д.Жаргал
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан