НАТО Эстонид цэргийн сургууль хийжээ


НАТО “Talvelaager” /Өвлийн хуаран/ цэргийн сургуулилтаа Эстони улсад хийсэн байна. Даваа гарагт дууссан уг сургуульд Эстони, АНУ болон НАТО-гийн гишүүн бусад улсын 1000 гаруй цэрэг оролцлоо гэж Эстони улсын Батлан хамгаалах хүчин мэдээлсэн байна. 
Уг сургуульд Эстони улсын Батлан хамгаалах хүчний анги нэгтгэл, Эстонид байрлаж буй НАТО-гийн олон улсын батальоны бүрэлдэхүүнд багтах Их Британи, Бельгийн цэргүүд, АНУ-ын тэнгисийн явган болон Үндэсний гвардын цэргүүд, мөн Эстонийн сайн дурын цэрэгжсэн бүлэглэл оролцжээ.
НАТО-гийн сургууль хоёрдугаар сарын 6-нд эхэлсэн байна. Энэ сарын 12-нд эхэлсэн сургуулийн хоёр дахь үе шатанд сумангийн бүрэлдэхүүнээр хамгаалах болон давших тулаан хийх, отолт хийх, саад бартааг даван туулах, эмнэлгийн тусламж үзүүлэх тактик боловсруулсан байна.скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан