Оросын зэвсэгт хүчний мянга орчим алба хаагч хамтарсан хээрийн сургуулилалтад оролцохоор Монголд иржээ

Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ 2019” хээрийн сургуулилтад оролцохоор ОХУ-ын зэвсэгт хүчний мянга орчим алба хаагч Монгол улсын нутагт орж ирсэн байна.
“Мянга орчим цэрэг, 300 орчим зэвсэг техник наймдугаар сарын 15-нд эхлэх арга хэмжээнд оролцоно” гэж ОХУ-ын армийн дорнод тойргийн командлалаас өнөөдөр мэдээлжээ.
Энэ удаагийн сургуулилтад Оросын талаас Акация 152мм-ийн их бууны өөрөө явагч систем, Град олон пуужин харвагч, Шилка өөрөө явагч агаараас хамгаалах систем, Т-72Б3 танк, БМП-2 явган цэргийн хуягт машин зэрэг зэвсэг техник оролцох юм байна.
Мөн ОХУ-ын Байгалын чанадад байрлаж буй Ми-24, Ми-8АМТШ нисдэг тэрэгнүүд оролцохоор болжээ. Өнгөрсөн оны “Сэлэнгэ” хээрийн сургуулилт ОХУ-ын Буриадад болж, Монголын талаас 1,000 гаруй цэрэг оролцож байсан юм.
Р.Төмөр
Эх сурвалж: ТАСС
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан