Ядуурал


Улс орон хичнээн өнгө зүс засаад унаа машинаар дүүрсэн ч ард иргэд ядуу амьдрах юутай гаслан. Энэ хүн бол 77 настай Грекийн иргэн Йоргос Чатчипотиадис гэдэг хүн. Соланика хотын банкинд өдөржин дугаарлаж эхнэрийнхээ тэтгэмжийн мөнгийг авахаар хүлээсэн ч банк нь хангалт хийх нөөц мөнгөгүйгээс болж хаах болсон байна.
Мөнгөгүй учир бусад банк ч өгөхөөс татгалзав.
Түүнд нэг зоос ч байхгүй. Эхнэрийн тэтгэмж болох 120 еврогоор сарын амьжиргаагаа хүргэдэг. Түүний гэр хүртэлх зам 80 км-ийн алсад буй. Арга тасран уйлан суух энэ хүн шиг амжиргааны доод төвшинд очсон хүмүүс өдөрт хэд хэдээрээ амиа хорлодог гэсэн статистик тоо байдаг гэнэ.
Ядуурал гэж юу вэ?
Улс орныг удирдаж буй хүмүүсийн харалган үйлдэл, хомхой сувидаг хулгайч зан, үхэхгүй мэт тансаглал, алба амины наймаа, мэдлэг нь хүрэхгүй толгой, утсан хүүхэлдэй мэт далдаас удирдуулсан улс төрийн бохир үйлдлээс болж ард түмэн хохирохыг хэлдэг гэж боддог.
Өнөөдөр Грект болж буй ч маргааш бидэнд тохиолдох дүр зураг байх магадлал өндөр.
Грек улс Европын холбоог дампууруулж байгаа улсын тоонд ордог.
Ард түмэн нь гудамжны жагсаалаар цалин тэтгэмжээ нэмэгдүүлдэг. Уул нь анхны төрт ёстой улсуудын нэг ч одоо зүгээр хэрэглэгч орон гэхэд хилсдэхгүй. Бэлэн мөнгө цалин нэмүүлэхэд өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсдөг. Монгол орон түүхий эдээ гаргаж улсын төсөв бүрдүүлдэг. Гаднаас өөр мөнгө орж ирэхгүй, гадаадын олон орноос зээл авч түүнийгээ дээгүүр хуваадаг. Бид сэтгэлгээний өөр түвшинд гарахгүй бол Монгол орон хэдэн өндөр байшин, хэрэглээ нь дууссан Японы хуучин машинаар хөгжлөө тодорхойлох л үлдэж байна.
Р.СайханУул
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан