З.Энхболд: Ч.Сайханбилэг эрх мэдлээ хэтрүүлсэн буруу үйлдэлдээ намайг хань татаж байна


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчээ. Энэ талаараа тэрбээр "Миний бие АТГ-т гэрчийн мэдүүлэг өглөө. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын дарга миний бие болон тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлэн УИХ-д хэлэлгүйгээр авсан энэ буруутай үйл ажиллагаандаа хань татаж байгаа юм байна. Ийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу АТГ-т мэдэгдлээ.
УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Тиймээс хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэдэг гурван жилийн өмнөх байр суурь одоо ч хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш юм. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-т очиж над шиг мэдүүлэг өгөөсэй гэж хүсч байна.  Өөрөө бол мэдэхийн цаагуур мэдэж байсан. Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг сүүлийн гурван жил өөрийн чинь УИХ дээр хэлсэн үг, хэвлэл мэдээлэлд хэлсэн үг бүгд ойлгомжтой байгаа. Тиймээс энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр эртхэн мэдүүлгээ өгсөн нь дээр.
Эрдэнэтийн 49 хувь монголдоо ирэх нь зөв. Харин улс авах уу, хувийн компани авах уу гэдгийг  УИХ хэлэлцэж тухайн үедээ шийдвэрлэх ёстой байсан. Одоогийн УИХ улсдаа авъя гэдэг шийдвэр гаргасныг манай иргэд ойлгосон байх. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу байх ёстой. МУ-ын эдлэх ёстой давуу эрхийг тухайн үед Ч.Сайханбилэг дур мэдэж эдлүүлээгүй нь одоо буруутаад байгаа болохоос зарсан ОХУ-ыг буруутай гэх арга алга. Худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруу гэх юм алга. Тиймээс энэ хэргийн учрыг хуулийнхан олох гээд ажиллаж байгаа юм байна. Ажилд нь саад бололгүй хурдан шуурхай шийдвэрлүүлье" хэмээн мэдэгдлээ. 
П.Энххүслэнскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан