Хушга ашигт бичил биетүүдийг “бялдаржуулдаг”

“Хушгатай цай үе мөчний өвчинд сайн” гэж энэ төрлийн бүтээгдэхүүнийг аав, ээж, ахмад настнууддаа бэлэглэдэг “моод” нэг хэсэг дэлгэрсэн. Грек самар буюу хушга болон түүний ясанд эрүүл мэндэд тустай олон эрдэс бодис, аминдэм агуулагддагийг олон улсын эрдэмтэд мэддэг болоод нэлээд хугацаа өнгөрсөн. 
Хаан самар ч хэмээн өргөмжилдөг эл ургамлын “ид шид” барагдахгүй аж. Үүнийг батлах нэгэн судалгаагаа АНУ-ын Иллинойсын их сургуулийн эрдэмтэд танилцуулжээ. Хушганд агуулагдах олон төрлийн тосон хүчил, түүний энерги цусан дахь ашиггүй холестериныг устгахдаа гаргууд бөгөөд хүний бие махбодын нөхөн төлжилтийг эрчимжүүлдэг болохыг тэд баталсан гэнэ. 
Үүнээс гадна гэдэсний ашигт бактерийн амьдрах чадварыг нэмэгдүүлдэг нь хушганы бас нэг давуу тал гэж мэдээлсэн байна. Хаан самрын тосон хүчлүүдийн 80 хувь цусанд шингэж, үлдсэн хэсэг ходоод, гэдсэн дэх ашигт бичил биетүүдийг тэтгэж, “бялдаржуулахын” зэрэгцээ цөсний хоёрдогч хүчлийг багасгадаг гэдгийг эрдэмтэд онцолжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан