ӨР БИДНИЙГ ЯАЖ СҮЙТГЭДЭГ ВЭ?


Бид ӨР гэдгийг маш сайн мэддэг болсон, бүр аль нь сайн өр, аль нь муу өр болохыг ч мэддэг болсон хэрнээ дахиад л өр тавьсаар л, өрийн тойрогт орсон хэвээрээ. ӨР биднийг олон янзаар хорлож, сүйтгэж байдаг. (муу өрний тухай л ярьж байна.) “Хоролмаа” ?гээд нэрлэчих үү, хаха.
“Хоролмаа”-нуудын талаар жаахан ярилцая:
Би хүнд “үгүй” гэж хэлэхдээ жаахан тааруу хүн л дээ. Бас ингэх юмсан, тэгэх юмсан гэж олон зүйл боддог байв. Бодоод л байна, бодоод л байна, мэдээд л байна, мэдээд л байна, яг хийсэн зүйл байхгүй, бөөн сэтгэлийн дарамт.
Бид өөрийн мэдэлгүй, эсвэл мэдсэн ч дараах муу ӨР-үүдийг ихээр үүсгэдэг.
1.Ажлын өр ?‍?
2.Амлалтын өр?
3.Хариу барих өр?
4.Санхүүгийн өр?
Оюутан байхад сарын хугацаатай өгсөн “бие даалт”-ыг 29 хоног санаа зовж яваад сүүлийн нэг өдөрт хийсэн байдаг. Ажилд ороод удаагүй, ажлаа барахгүй байнгуут гэртээ хийнэ гэж цүнхэлж яваад хийсэн ч юмгүй, шөнөжин зүүдэлж тухгүй хоноод ажил руугаа буцаад чирээд явдаг. Хүүхдүүдээ тоглуулна, шүдний эмнэлэг авч явна гэчихээд зав гаргахгүй хий санаа зовинох үе их. Найздаа за тэгье тэдийд уулзая, найз нь тэр асуудал дээр нь тусална аа гэж амлачихаад бас л зав гаргаж чадахгүй байгаадаа хүн муутай болжээ гэж бодно доо яана аа гэж хямрах, өндөр настай ээж аавынхаа ачийг олигтойхон хариулж чадахгүй байна даа гэж сэтгэлээр унах үе хүний амьдралд зөндөө.
Эдгээр нь СЭТГЭЛ-ийн ӨР юм. Ийм өр үүсгэхгүй байх олон арга байна. ???Заримаас нь:
1.Юуг ч битгий хойшлуулж байгаарай, дутуу ч хамаагүй шууд барьж аваад л хий, уулз, дутууг дуусга.?
2.Өдөртөө барахаар ажлыг төлөвлө, байнга төлөвлө, бүх зүйлээ.?
3.Чадах зүйлээ амла, амласан бол зүгээр л нүүр тул, хий. Бас чадахгүй зүйлээ нэрэлхэлгүй “үгүй” гэж хэлж байгаарай, тэр үедээ хэцүү ч дараа нь сэтгэлийн дарамтгүй амар.?
4.Аав ээж рүүгээ ядаж утсаар ярьчих, нэг цайны сүү аваачаад өгчих, угаасаа тэд тийм ихийг хүсдэггүй. Чадвал бүр ихээр чадах чинээгээрээ туслаад л яваарай. Гэхдээ ядаж жижигхээн алхам хийчихээр өөрийн өр багасаж сэтгэл бага ч гэсэн тайвширдаг.?
5.Ажил амьдралаа ялга. Ажлыг ажил дээрээ орхиод гар. Гэртээ зөвхөн хань ижил, үр хүүхэддээ л анхаарлаа хандуулж, маргаашийн их ажлын өмнөх цэнэгээ авч байгаарай.?‍? vs ?‍?‍?
Санхүүгийн ӨР-ний 3 гол хоролмаа:
1.Ирээдүйн орлогоо ТҮРҮҮЛЭЭД авчихсан тул гэнэтийн зүйл тохиолдоход “өвдөг сөхөрдөг.”?
2.Хүсэл мөрөөдөл, мэдрэх ёстой сайхан зүйлсийг ухрааж хойшлуулдаг. Өрөө дарж байж л “амьдрал цэцэглэх” гээд байдаг.?
3.Өөртөө итгэлгүй болгодог. ?
Санхүүгийн өрнөөс хол байлгах олон арга байна. ??Заримаас нь:
1.Мөнгөө, цагаа, эрч хүчээ хэмнэ, яг хэрэгтэй зүйлдээ л зарцуул.?⏰✍️
2.Зорилгоо маш ТОДОРХОЙ болгоорой. Хэмжигдэхүйц, хугацаатай, мэдрэгдэхүйц, амтлагдахуйц, хэхэ. Яг яаж амьдрахыг хүсч байгаан, хүүхдүүддээ байнга цаг гаргаж, гэр бүлээрээ аялж, өнөөдөр өглөө ӨР-өө төлөхийн тулд хүсэхгүй байсан ч ажилдаа явдаг байх юмуу эсвэл амарч байсан ч орлого орсоор байх нь сайхан байна уу. Зорилго тодорхой болсон цагт өр тавих гэхээ байчихдаг, тавьсан ч зөв өр тавихыг хичээдэг.???
3.Хуримтлуул. Өртэй ч байсан, хэмнэсэн жаахан ч гэлтгүй мөнгөө хуримтлуулж эхлээрэй.???
Бидний ХҮСЧ БАЙГАА БҮХЭН бидэнд ШААРДЛАГАТАЙ гэсэн үг биш. ??‍?‍??‍♀️✈️??
Тэгэхээр үнэхээр шаардлагатай хэрэгтэй зүйл минь мөн үү гэдгийг 3-5 удаа өөрөөсөө асууж байж худалдан авалт хийж байя, бас өр тавих эсэхээ маш сайн бодож, анализ хийж байж шийдвэрээ гаргая, та нар минь юу гэж бодож байна.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2302707670051255&id=100009361320359скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан