“Starliner” хөлгийн сансрын нисэгчид сансарт гацаад байна

“Starliner” хөлгийн сансрын нисэгчид сансарт гацаад байна

 

Дэлхийн тойрог замд гацаад байгаа АНУ-ын сансрын нисэгч Суни Уильямс, Бутч Уилмор нар ирэх жил л дэлхийдээ буцаж ирнэ гэж НАСА агентлаг мэдээлжээ.

“Boeing” компанийн “Starliner” сансрын хөлгийн олон улсын сансрын станц руу хийсэн анхны нислэг ийн бүтэлгүйтээд байна. Уильямс, Уилмор нар төлөвлөгөө ёсоор ирэх долоо хоногт бус найман сарын дараа “Starliner” хөлгөөр бус Илон Маскийн “SpaceX” компанийн хөлгөөр эргэн ирэх гэнэ. Тэд 2025 оны хоёрдугаар сар хүртэл олон улсын сансрын станц дээр ажиллах бөгөөд “SpaceX Crew-9” багийн гишүүдийн хамтаар “Dragon” хөлгөөр эх дэлхийдээ буухаар болжээ. Харин “Starliner” хөлөг ирэх есдүгээр сард хоосон буцаж ирнэ.

“Boeing”, “SpaceX” компаниуд Оросын “Союз” хөлгийг орлох сансрын хөлөг бүтээх эрхийн төлөө өрсөлдөж байгаа билээ. 2014 онд тус хоёр компани НАСА агентлагтай олон тэрбум ам.долларын гэрээ байгуулж байв. “SpaceX” компани олон улсын сансрын станц руу есөн удаагийн нислэг үйлдээд байгаа бол “Boeing” өнгөрсөн зургаадугаар сард анхны хөлгөө хөөргөсөн билээ. “Starliner” хөлөг хөөрснөөсөө хойш техникийн хэд хэдэн сааталтай нүүр тулаад байна. Тухайлбал, түлшний системээс таван удаа гелий алдагдаж, олон улсын сансрын станцтай залгагдах үеэр 28 хөдөлгүүрийн тавд нь гэмтэл гарчээ. НАСА агентлаг болон “Boeing” компанийн инженерүүд “Starliner” хөлгөөр сансрын нисэгчдийг буцаан авчрах нь аюулгүй гэсэн дүгнэлтэд санал нэгдээгүй тул ийн “SpaceX” компанийн “Dragon” хөлгөөр тэднийг авчрахаар болоод байна.

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Наадам ирлээ